Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
Сүүлийн үеийн судалгаагаар байгалийн элементүүд болох нарны гэрэл, ногоон ургамалтай орчинд ажилладаг ажилтнууд илүү үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг гэдгийг гаргажээ.
16 улсын 7,600 офисын ажилтнуудаас судалгаа авахад:
- Байгалийн элементтэй ойр байдаг ажилтнуудын эрүүл мэнд 15%-иар,
- Үр бүтээл 6%-иар мөн
- Бүтээлч байдал 15%-иар илүү байдгийг олж тогтоожээ.
Харамсалтай нь дэлхий даяар ажилчдын бараг хагас нь буюу 47% нь байгалийн гэрэл тусдаггүй орчинд ажилладаг бөгөөд 58%-ийнх нь ажлын байранд ямар ч амьд ургамал байдаггүй байна.
- Канадын 32%,
- Австралийн 28% нь,
- Америкийн ажилтнуудын 27% нь цонхгүй орчинд ажилладаг аж.
Сонирхолтой нь эдгээр 3 улс хүн амын стрессийн дундаж түвшинээс давсан байдаг байна.
Үүний эсрэгээр Индонез болон Энэтхэгийн ажилчид хамгийн бага стрессийн түвшинтэй гарсан бөгөөд:
- Индонзийн 93%,
- Энэтхэгийн ажилтнуудын 92% нь байгалийн гэрэлтэй, хангалттай орон зайтай нөхцөлд ажилладаг байна.
Үүнээс харахад офист хамгийн их хэрэгтэй зүйлээр байгалийн гэрлийг сонгосонд нь гайхаад байх зүйлгүй. Байгалийн гэрлийн араас амьд ургамал болон чимээгүй ажлын орчин орсон байна.
Байгалиас санаа авсан ажлын байрны дизайн нь хурдацтайгаар хүчээ авч байгаа билээ. Тиймээс ч ажлын байрны дизайн нь ажилтнуудын хувьд тухайн байгууллагад ажиллах эсэх шийдвэрээ гаргахад шууд нөлөөлдөг байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |